2024 онд Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 50 жилийн ойн баярт мөчөө тэмдэглэн өнгөрүүлэх болно! Энэхүү үйл явдлыг
тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч Цэнд овогтой Ган-Эрдэнэ миний бие хоёр улсын соёлын
харилцаа, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зорилгоор уран бүтээлчдийн харилцан солилцоонд хувь
нэмрээ оруулах эрхэм хүндтэй үүргийг хүлээн авсан билээ.
Хоёр орны арав арван уран бүтээлчид харилцан хоёр орондоо зочлох, 14 хоног зочлох хугацаандаа
хамтарсан үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, воркшоп семинар, илтгэл тавих, багаар хамтран уран бүтээл
туурвих зэргээр хоёр орны соёлын ертөнцтэй танилцах боломжийг олгоно.
ХЭРЭГЖИХ ХУГАЦАА
1.Монгол улсад зохион байгуулах айлчлал:
2024 оны 8-р сарын 18-наас 9-р сарын 1-ний өдөр хүртэл. Аяллын 14 хоног Монгол улсын
Улаанбаатар хот, Элсэн тасархай, Хар Хорин, Орхоны хөндий, Улаан цутгалан орчмын нутгаар
аялал явагдана. Соёлын яамнаас зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал
хөтөлбөрт оролцоно. МУЭ-ийн Арт галерейд хамтарсан үзэсгэлэн гаргах.
2.ХБНГУ-ын Эссен хотод зохион байгуулах айлчлал:
2024 оны 10-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 6-ний өдөр хүртэл. Аяллын 14 хоног ХБНГУ-ын
Эссен хот, НРВ мужын бүс нутгаар аялал явагдана. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Цэхэ
Цоллферайнд [Zeche Zollverein] Монгол, Германы уран бүтээлчид хийсэн бүтээлээ толилуулан
хамтарсан үзэсгэлэн гаргах болно. Мөн Эссен хотын Руурланд дахь Уран Бүтээлчдийн Холбооны
үзэсгэлэнгийн зааланд хамтарсан үзэсгэлэн гаргах.
ХӨТӨЛБӨР
Монгол улсад зохион байгуулах айлчлал:
Өдөр 1: 8-р сарын 18 нд, Улаанбаатар. Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний
07:20 цагт бууж хилээр нэвтэрнэ. Зочид буудалдаа хүргүүлнэ. Өглөөний цай буудалд уух, нислэгийн
алжаал тайлж буудалдаа амраад, өдрийн хоол 13 цагт хамтдаа идэх. 15 цагаас Гандан хийд үзэж
танилцах. Оройн хоолонд МУЭ-ийн удирдлага, оролцох уран бүтээлчид хамт байх.
Өдөр 2: 8-р сарын 19 нд, Улаанбаатар. Өглөөний цайны дараа Монголын Урчуудын эвлэлийн
удирдлага, кураторуудтай уулзан, хамт Чингис Хаан музей үзэж танилцах. Соёлын яамтай уулзаж
танилцах. Орой Үндэсний урлагийн дуу бүжгийн чуулгын тоглолт үзэх. Оройн хоолонд МУЭ-ийн
удирдлага, оролцох уран бүтээлчид хамт байх. Зочид буудалд байрлах.
Өдөр 3/4: 8-р сарын 20/21 нд, Хөгнө хаан уул, Элсэн тасархай. Өглөөний цайны дараа 10 цагт Элсэн
тасархайн чиглэлд хөдлөнө. Уулс, ус, тэгширсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газраар явган аялал
хийх. Уран бүтээлчдийн натур, байгалийн этюд зурах. Элсэн тасархайн 5 хошуу малтай малчин айлд
байрлаж, нүүдэлчидийн амьдралтай танилцах. Малчин айлаас хоёр өдрийн хоол цай, байрлах 3 гэр
бэлдэнэ.
Өдөр 5: 8-р сарын 22 нд, Хархорин хот. Өглөөний цайны дараа 10 цагт Хархорин хотын чиглэлд
хөдлөнө. Хархорин музей үзэж танилцах, Эрдэнэ Зуу хийд болон Хархорин хоттой танилцаж.
Жуулчны баазад байрлах.
Өдөр 6/7: 8-р сарын 23/24 нд, Орхоны хөндий. Өглөөний цайны дараа 10 цагт Улаан цутгалан
хүрхэрээн чиглэлд хөдлөнө. Орхоны хөндийн байгалийн цогцолбор газраар явган аялал хийх. Улаан
цутгалан орчимд чөлөөт хөтөлбөр, байгалийн этюд зурах. Орхон голын хөвөөнд байрлах байгаль
хамгаалагч, 5 хошуу малтай малчин айлд байрлаж, нүүдэлчидийн амьдралтай танилцах. RKB-н уран
бүтээлчид малчидтэй уулзах уулзалтын үеэр монгол хүний дотоод ертөнц рүү өнгийн харах завшаан
тохиох юм. Малчин айлаас хоёр өдрийн хоол цай, байрлах 3 гэр бэлдэнэ.
Өдөр 8/9: 8-р сарын 25/26 нд, Mongol Nomadic, Воркшоп Монгол-Герман зураач, уран бүтээлчид
хамтарсан бүтээл хийх. Хоёр улсын Уран бүтээлчид бие биетэйгээ танилцах ба хамтарсан үйл
ажиллагаа, уулзалт хэлэлцүүлгээр өөрсдийн ажлын туршлага хандлага, үзэл бодол, уран бүтээлийн
санаа оноо гэх мэт төрөл бүрийн сэдвээр ярилцана. Жуулчны баазад байрлах.
Өдөр 10: 8-р сарын 27 нд, Улаанбаатар. Өглөөний цай жуулчны баазд. 10 цагт Улаанбаатар хот руу
хөдөлнө. Уран бүтээлчдийн Б урланг үзэх. МУЭ -н арт галерейд Монгол-Герман нийт 20 уран
бүтээлчид үзэсгэлэн дэглэх, нээлтэнд бэлдэх. Зочид буудалд байрлах.
Өдөр 10: 8-р сарын 28 нд, Улаанбаатар – Үзэсгэнгийн нээлт. 11 цагаас 13 цагын хооронд Хэвлэлийн
мэдээлэл, ярилцлага хийх. Орой МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд хамтарсан үзэсгэлэнгийн нээлт
болно. Зочид буудалд байрлах.
Өдөр 12/13: 8-р сарын 29/30 нд, Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал. Соёлын яамнаас зохион
байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалд МУЭ-тэй хамтран оролцох. МУЭ-ээс фестивал
болох өдрийг судлаад бүртгүүлэх. Зочид буудалд байрлах.
Өдөр 14: 8-р сарын 31 нд Чөлөөт хөтөлбөр, буцах бэлтгэл хийх. Орой нь МУЭ-ийн арт галерейд
үдэлтийн хүлээн авалтыг зохион байгуулна. Зочид буудалд байрлах.
Өдөр 15: 9-р сарын 1 нд Өглөө 6 цагт Зочдыг онгоцны буудал хүргэж өгөх
ХБНГУ-ын Эссен хотод зохион байгуулах айлчлал:
Тухайн аяллын өдрийн дэлгэрэнгүй хувиар удахгүй бэлэн болно.
Энэхүү танилцуулгаар төслийн хүрээн дэх ерөнхий тойм, төлөвлөсөн ажлын агуулга, зорилгыг
мэдэх боломжтой. 2010 оны Европын соёлын нийслэл “Руур.2010” шалгарсан Эссен хотод ирснээр
Монголын Урчуудын Эвлэлийн уран бүтээлчид урам зориг шинэ санаа сэдэл өгөх, бүтээлч солилцоо
ба ялангуяа C.A.R. (дэлгэрэнгүйг доороос үзнэ үү) хүрээнд Руурланд дахь Уран бүтээлчдийн
холбоотой хамтарсан үзэсгэлэн гаргах юм. Эдгээр хоёр Уран бүтээлчдийн холбоодын хамтын
ажиллагааны үр дүнд Руур орчмын урлагийн тайзыг олон улсын хэмжээнд өргөжүүлэн баяжуулж,
улам илүү шинэчлэгдэн орчин үетэй хөл нийлүүлэх болно.
Уран бүтээлчдийн уулзалт, Воркшоп.
Хоёр улсын Уран бүтээлчид бие биетэйгээ танилцах ба хамтарсан үйл ажиллагаа, уулзалт
хэлэлцүүлгээр өөрсдийн ажлын туршлага хандлага, үзэл бодол, уран бүтээлийн санаа оноо гэх мэт
төрөл бүрийн сэдвээр ярилцана. Санал бодлоо идэвхтэй солилцох нь шинэлэг санаа, үзэл бодол
ойлголтыг өдөөж харах өнцгийг өөрчилнө. Хамтран воркшоп семинар зохион байгуулснаар төрөл
бүрийн авьяастнуудын бүтээлч хамтын ажиллагаанд урам зориг, шинэ сэдлийг өгөх талбар болдог.
C.A.R. Contemporay Art Ruhr art fair, нээлт 2024.10.25 нд
Онцлох үйл явдал бол Эссен хотод Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Цэхэ Цоллферайн [Zeche
Zollverein] дахь C.A.R. Contemporay Art Ruhr үзэсгэлэнд энэхүү 2 улсын Уран бүтээлчдийн холбоод
болох RKB болон UMA хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах юм. Уг үзэсгэлэн 2024 оны 10-р
сарын 25-27-ны өдрүүдэд болно. Цахим хуудас: http://contemporaryartruhr.de/en/
Хамтарсан үзэсгэлэн, нээлт 2024.11.03 нд
Эссен хотын Forum Kunst & Architektur уран бүтээлчдийн 800м2 үзэсгэлэнгийн танхимд хоёр орны
уран бүтээлчдийн холбоод болох RKB болон UMA хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах юм. Уг
үзэсгэлэн 2024 оны 11-р сарын 03-27-ны өдрүүдэд болно. Цахим хуудас: www.rkb-essen.de
Mузейн аялал.
Эссен хотын Фолкванг муэей, Дюсселдорф хотын Кунст халле /Kunsthalle Düsseldorf, г.м. өөр олон
музей үзэх. Тухайн үед гарсан үзэсгэлэнгээр зочлох, хөтөчтэй аялал, тухайлбал уран бүтээлчдийн
илтгэл, бодит нөхцөл байдалтай танилцах
ЗОРИЛГО
ФОЛКВАНГ – СОЁЛЫН ОЛОН ТАЛТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ
Уран бүтээлчдийн солилцоо нь Руур хотын соёлын олон талт байдал, шинэлэг талыг онцолж,
Фолквангийн шинэлэг үзэл санааг дэмжих: Дүрслэх урлаг, соёл болон боловсрол хоорондын холбоо
СОЁЛ УРЛАГИЙГ СЭРГЭЭН ХӨГЖҮҮЛЭХ – ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРЛЫГ
ТАТАХ ЗҮЙЛСИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
Дүрслэх урлаг болон соёл нь Эссен хотын түүнчлэн Руурын бүс нутгийн бие даасан ач холбогдол
бүхий чухал суурь багана юм. Эдгээр нь их хотын бүс нутгийн бусдын анхаарлыг татахуйц бэлэг
тэмдэг бөгөөд хөрөнгө оруулагчид, албан байгууллага, компани, жуулчдын сонирхлыг татахуйц
зорьж очдог газар билээ. Шинэлэг хэв маяг, ирээдүйн төлөвлөлт нь орон нутгийн соёл, урлагийн
салбарын чанарыг сайжруулж байдаг билээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ
Үзэсгэлэн болон арга хэмжээнүүд нь төрөл бүрийн салбарын хүмүүсийг нэгтгэдэг. Ийнхүү уран
бүтээлчид, бизнес эрхлэгчид, улс төрчид болон сонирхогч талуудын үзэл бодлоо харилцан солилцох
талбарыг бүрдүүлдэг.
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ГОЛ ҮҮРЭГ
Дүрслэх урлаг нь харилцан хамаарал, хүч урам зориг болон шинэлэг санааг бий болгодог ба
ингэснээр соёлын салбар хоорондын хамтын ажиллагааг хөнгөвчлөх, олон талт соёлын
экосистемийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь алсын хараа, үнэт зүйл болон сэтгэл
хөдлөлөөр нийгэм, улс төр, эдийн засгийн хооронд дахь хэлэлцүүлгүүдээр урам зориг шинэ сэдлийг
бий болгоно.
ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБОО, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЭНЭРЭНГҮЙ БАЙДАЛ Урлаг түүх
өгүүлдэг: зарим талаараа нийгмийн байдлыг харуулж, өдөөн хатгасан шинжтэй, заримдаа утопи
биелэх боломжгүй байдал эсхүл ирээдүй рүү хүрэх зам руу хөтөлнө! Itʼs all about Storytelling –
Нүүдэлчдийн соёлтой танилцах нь түүхчдэд хүндэтгэл төдийгүй хамтын нийгэм, ёс суртахууны
байдал, хүн ба байгалийн харилцаа холбоо, тогтвортой байдлын үнэ цэнийн талаарх шинэ сэдэл, эх
сурвалж болно.
НИЙГМИЙН УРАН БАРИМАЛ Уран бүтээлчид бол элч төлөөлөгч нар билээ. Дүрслэх урлагаар
дамжуулан “Нийгмийн уран баримал”- ыг бүтээдэг тухай юм. Энэ нь сайн сайхан ирээдүйг хамтдаа
босгохын тулд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, хүмүүст
урам зориг шинэ сэдлийг өгнө гэсэн үг юм! Монголын нүүдэлчдийн соёл иргэншил нь байгаль
орчинд хүний гараар бий болсон нөлөөллийг бууруулах, шударга, тогтвортой байдлыг бүтээх
ирээдүйн төлөөх нэг жишээ загвар юм.
ХОЁР ОРНЫ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Энэхүү солилцооны хөтөлбөр нь хоёр орны уран бүтээлчдийнхээ нэгдмэл санаа, дэмжлэг дээр
тулгуурлан зохион байгуулагдах хөтөлбөр юм. Монгол дахь Германы 10 уран бүтээлчдийн
айлчлалыг (тийзнээс бусад) Монгол уран бүтээлчид хариуцан, Герман дахь Монгол 10 уран
бүтээлчдийн айлчлалын (тийзнээс бусад) зардлыг Герман талын уран бүтээлчид хариуцахаар
харилцан тохиролцож санхүүгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх юм. Тиймээс Монгол талаас
сонгогдон оролцож буй уран бүтээлчид нь санхүүгийн болон унаа тэрэг гэх мэт нийт зардалд
тэгш хамрагдан төлөх, дэмжих, туслах үүрэг хүлээж буйг анхаарна уу.
Бэлэн мөнгөөр төлөгдөх зардал:
Хоол, Үзвэр үйлчилгээ, Хотод буудал
Үзэсгэлэнгийн нээлтийн зардал
Шатахууны зардал
Хөдөө орон нутагт байрлах жуулчны бааз
Малчин айлд байрлах гэр буудлын зардал
Бэлэн бус мөнгөөр төлөгдөх зардал:
Материалын туслалцаа (Этюдник, мольберт)
Багаж хэрэлсэл
Унаа тэрэг
Урлан
Амьдрах байр
Энэхүү хөтөлбөрт хамрагдах уран бүтээлчид тодорхой болсны дараа, МИАТ комданид тийзийн
хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавих болно. Мөн хувь болон албан байгууллагуудад энэхүү төсөл
хөтөрбөрийн хамтын ажиллагаа дэмжих хүсэлт тавих болно.
ТА ЭНЭХҮҮ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТЭЙ УНШИЖ ТАНИЛЦААД 2024 ОНЫ 2-Р САРЫН 3 НЫ
ДОТОР ХАРИУГАА МЭЙЛЭЭР БУЮУ ЦАХИМ ХУУДСААР МЭДЭГДЭНЭ ҮҮ.

